Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2024-12-30 15:21:36

                     Голуудын усны түвшний сэрэмжлүүлэг мэдээ

                                                                                        2019 оны 08  сарын 08 өдөр

           

  Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа харуулуудын  08 сарын 08 өдрийн өглөөний 08 цагийн хэмжилтийн мэдээнээс харахад  ус судлалын Хэрлэнгийн гүүр орчим дахь Хэрлэн гол -Багануур орчимд үерийн түвшнээсээ 15 см, Сэлбэ гол –Дамбадаржаа гүүр орчим үерлэж байгаа бөгөөд өнөөдрөөс  Туул гол Улаанбаатар зайсан орчимд 15 см даван үерлэж эхэллээ.  Үерийн түвшиндээ хүрэхэд, Улиастай гол – хуучнаар Улиастайн ферм Баянголын ам хавьцаа 7 см дутуу, Сэлбэ гол –Санзай тосгоны хавьд 9 см дутуу  байна.

08 сарын 08-09 өдрүүдэд аянга цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох урьдчилсан мэдээтэй байгаа тул гол мөрөн, хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг гэнэтийн үер усны аюулаас болгоомжлохыг, ард иргэд болон бага насны хүүхдийг  гол усанд орохгүй байхыг анхааруулж байна.

 Төв суурин газруудын дүүрэг, хороод үер усны суваг шуудуугаа цэвэрлэх, чөлөөтэй ус нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх ажлыг хийх яаралтай арга хэмжээ авахыг анхааруулж байна.

 Энэ мэдээг уншсан хүмүүс цааш түмэнд түгээж үерийн үед цаг хугацаа, амь нас, эд хөрөнгөөрөө хохиролгүй байж, аль болох олон хүн урьдчилан сэргийлэн анхаарал болгоомжоо өндөрсгөн ажил төрөл, амралт зугаалгаа төлөвлөөсэй.

 

УБ Ус судлалын өртөө